Уламжлалт Бясалгалын гарын авлага
Уламжлалт Бясалгалын гарын авлага

Уламжлалт Бясалгалын гарын авлага

供應商
The Dzokden Store
正常價格
$14.95
銷售價格
$14.95
Shipping calculated at checkout.
數量必須為1個或更多

Нам гүн тааламжтай аль ч газрыг хамаагүй сонгон авч сэтгэлийн амгалан тайван байдлыг олж хүч тамираа сэргээж байхад туслах буюу өөрөөр хэлбэл “төрөлх гэрээ олох” тэгснээр амьдран буй нийгэмдээ үр ашигтай харилцаанд ороход тань туслах бясалгалын аргыг заасан гарын авлага та бүхний гар дээр хүргэх нь миний хүсэж явдаг зүйлсийн нэг билээ. Тэдгээрээс гадна Буддын юмуу өөр аливаа нэгэн шүтлэг бишрэлийн замыг хөөсөн хэнд ч болов гэгээрэлд хүргэх гүүр болоосой хэмээн хүснэ.


Агуулга

ТАНИЛЦУУЛГА

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ - УРЬДАТГАЛ
I. Бясалгах нь яагаад чухал хэрэгтэй вэ?
II. Бясалгал гэж юу вэ?
III. Сэтгэл Төвлөрлийн Ерөнхий Дүр Зураг
IV. Төвлөрлийн Объектыг Сонгох
V. Зөв орчин буй болгох

ХОЁРДУГААР ХЭСЭГ - АМЬСГАЛЫГ ОБЪЕКТОО БОЛГОН АШИГЛАХ БОЛОН ТӨВЛӨРЛИЙН ҮЕ ШАТУУД
I. Амьсгал дээр төвлөрөх замаар одоо цагаа ухамсарлахуй
II. Объект дээр сэтгэлээ тогтоох \хадан дээр асгарах хүрхрээ лугаа\
III. Объект дээр сэтгэлээ хадгалах \хавцлаар урсах голын урсгал лугаа\
IV. Сэтгэлийг Хөглөх \Хөндийг даган тайвнаар урсах горхи лугаа\
V. Сэтгэлийг Нэгтгэх \Давалгаанд үл Хямрах далай лугаа\
VI. Амирлан Оршихуйд Хүрэх Замын Дүгнэлт

ГУРАВДУГААР ХЭСЭГ - БЯСАЛГАН ТӨВЛӨРӨХҮЙД ГАРАХ ХҮНДРЭЛҮҮД
I. Таван Бэрхшээл
II. Таван Алдаа ба Найман Ерөндөг
III. Бодлын Сатаарлыг Арилгах Таван Арга

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ - ШИНЖЛЭХ БЯСАЛГАЛ
I. Шинжлэх Бясалгал гэж юу вэ?
II. Шинжлэх Бясалгалын Үе Шатууд
III. Үлэмж Үзэхүй ба Хоёр Үнэн

Тавдугаар хэсэг - БЯСАЛГАЛЫН ДЭВШИЛТЭТ АРГУУД
I. Задгай Ухамсрыг Төвлөрлийн Объект Болгохуй
II. Жанаг Төвлөрлийн Объект Болгохуй

МИНИЙ ХУВИЙН ЗАХИАС
АШИГЛАСАН МАТЕРИАЛУУД
ЗОГДЭН


Зохиогч Шар Ханбрүл Ринбүчи Жампэл Лодойн тухай:

Ханбрүл Ринбүчи Жампэл Лодой бол Зогдэнгийн сүсэг бишрэлийн удирдагч үүсгэн байгуулагч билээ. Цагийн хүрдний аугаа мастер Агваан Чойжин Жямцын хоёрдугаар дүрийн хувилгаан болон төрсөн түүний жинхэнэ хэн болохыг багад нь нууцлах зайлшгүй шаардлага гарсны улмаас амьдралынхаа эхний 20 жилийг Төвөдөд сарлаг маллагчийн амьдралаар өнгөрөөсөн тэрбээр тарни маанийг үргэлж уншиж өссөн ажээ. Эцэг эхээс аугаа Бодьсадва нарын түүхийг сонсож бишрэх болсон  бөгөөд эцэстээ гэрээс гарч яван Төвөдийн Буддын шашны олон урсгалын хорин тав гаруй багшаас номын рашаан хүртэж боловсролыг олжээ. Аль ч ёсыг үл ялгаварлах Риме үзэлтэйнхээ ачаар Риме Мастер цолын удалгүй хүртэж, Акашагарба Бодьсадвын хувилгаан Агваан Чойжин Жямцын дүрийн хувилгаан гэдгээ олонд ил болгон таниулж олон ургалч үзлийнхээ дундаас голлох урсгал болох Жонан-Шамбалын Цагийн хүрдний урсгалын уламжлал хадгалагч гэдгээ батлан харуулах болсон байна. Цагийн хүрдний сургаал бол Бурхан багшийн сургаалын хамгийн оргил очирт хөлгөний сургаал бөгөөд сав шим ертөнцийн зохиролыг гүнзгий аргаар үзүүлсэн тул улмаар өөрийн сэтгэлийн гүн дэх нандин мөн чанарыг илрүүлэн гаргаж амгалан энхийн Алтан Эринийг \Зогдэн\ байгуулах сургаал билээ.