Цагийн хүрдний зам та бидэнд өөрсдийн дотоод чадварыг амьдруулах хийгээд энэ ертөнцийг энх амгалан цогцолсон газар болгох үйлсэд өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулахад зориулсан гүнзгий мэргэн аргуудыг санал болгож байна. Энэхүү ер бусын гайхамшигтай зам анх удаа ийнхүү алхам бүрийг таниулсан ном болон гарч байгаа бөгөөд сурагч шавь нарт эдгээр төгс хийгээд ховорхон олдох системээр амжилттай дадуулан ахих бүтээлч чадварлаг замыг зааж өгч байгаа билээ.
Төвөдийн гол урсгалуудын 25 мастер багш нараас эрчимтэй суралцсан Ханбрүл Ринбүчи бидэнд секторын үзлийнхээ хил хязгаарыг даван гарч Бурханы сургаалын гол цөм рүү зүсэн орох дэлгэрэнгүй ойлголтыг санал болгож байна.
Энэхүү гуравдугаар ботидоо Ринбүчи өөрсдийн хамгийн нандин гэгээрсэн үнэнээ илчлэн гаргах гүнзгий аргуудыг танилцууллаа. Цагийн хүрдний дандрын өвөрмөц сургаал нэгэн насандаа бурханы хутагт хүрэхэд хэрэгтэй болгоныг бидэнд өгч байгаа билээ. Очирт багш хийгээд нууц тарнийн ёсонд хэмжээлшгүй бишрэх сэтгэлийг хөгжүүлсний дараа Ринбүчи үүсгэлийн болоод төгсгөлийн зэргийн өвөрмөц бясалгалуудын онолын ба дадлагын үндсийг илтэд тодорхой гаргаж өгч байгаа юм. Эдгээр нандин сургаалууд дээр суурилаад Очирт Зургаан Йогийн дээд дадлагад ороход хэрэгтэй бүхнээр бид бүрэн хангагдах болно.
ГАРЧИГ
Дээрхийн Гэгээн Жигмэд Доржийн үгс
Батламж
Танилцуулга
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: БАГШТАЙ ОЙРЫН БАРИЛДЛАГА ТОГТООХ
1 Цагийн хүрдний зам Үр дүнгийн Хөлгөн
2 Очирт Багшаа Дээдлэхүй
3 Гүрү Йог - Дандарын Ухамсарлахуйд Нэвтрэх Орц
ХОЁРДУГААР БҮЛЭГ: ГЭГЭЭРЛИЙН ХОТ МАНДЛЫГ ҮҮСГЭХ
4 Тарнийн Авшгаар Сэтгэлийг Боловсруулахуй
5 Үүсгэлийн Зэргээр Үзэгдлийг Ариусгахуй
6 Ядмын Йог - Дотоод Цагийн хүрдний Богино Дадлага
ГУРАВДУГААР БҮЛЭГ: ДҮЙНХОР БУРХАНЫГ АМЬДРУУЛАХУЙ
7 Сэтгэлийн Мөн Чанарыг Заан Үзүүлэх
8 Гурван Аглаг - Нарийн Биеийг Ашиглан Шаматад Хүрэх
9 Төгсгөлийн Зэрэг Очирт Зургаан Йог
10 Зургаан Зуурд
Төгсгөл
ХАВСРАЛТ
1 Тарнийн Тангараг
2 Гуравдугаар Ботийн Дүгнэлт
Зохиогчийн Тухай
Зохиогч Шар Ханбрүл Ринбүчи Жампэл Лодойн тухай:
Ханбрүл Ринбүчи Жампэл Лодой бол Зогдэнгийн сүсэг бишрэлийн удирдагч үүсгэн байгуулагч билээ. Цагийн хүрдний аугаа мастер Агваан Чойжин Жямцын хоёрдугаар дүрийн хувилгаан болон төрсөн түүний жинхэнэ хэн болохыг багад нь нууцлах зайлшгүй шаардлага гарсны улмаас амьдралынхаа эхний 20 жилийг Төвөдөд сарлаг маллагчийн амьдралаар өнгөрөөсөн тэрбээр тарни маанийг үргэлж уншиж өссөн ажээ. Эцэг эхээс аугаа Бодьсадва нарын түүхийг сонсож бишрэх болсон бөгөөд эцэстээ гэрээс гарч яван Төвөдийн Буддын шашны олон урсгалын хорин тав гаруй багшаас номын рашаан хүртэж боловсролыг олжээ. Аль ч ёсыг үл ялгаварлах Риме үзэлтэйнхээ ачаар Риме Мастер цолын удалгүй хүртэж, Акашагарба Бодьсадвын хувилгаан Агваан Чойжин Жямцын дүрийн хувилгаан гэдгээ олонд ил болгон таниулж олон ургалч үзлийнхээ дундаас голлох урсгал болох Жонан-Шамбалын Цагийн хүрдний урсгалын уламжлал хадгалагч гэдгээ батлан харуулах болсон байна. Цагийн хүрдний сургаал бол Бурхан багшийн сургаалын хамгийн оргил очирт хөлгөний сургаал бөгөөд сав шим ертөнцийн зохиролыг гүнзгий аргаар үзүүлсэн тул улмаар өөрийн сэтгэлийн гүн дэх нандин мөн чанарыг илрүүлэн гаргаж амгалан энхийн Алтан Эринийг \Зогдэн\ байгуулах сургаал билээ.